Дэлхий

Украины нисгэгчгүй онгоцны довтолгоонд Таганрогт дэд станцын ерөнхий инженер амь үрэгдэв

Татарстаны Нижнекамск хотод ч үйлдвэрийн бүсийн байгууламжууд болон орон сууцны барилга гэмтжээ.

Медуза1 мин унших

Зураг: Медуза

Украины нисгэгчгүй онгоцууд Оросын Таганрог хот руу довтолж, хоёр дэд станцыг гэмтээсэн бөгөөд нэг хүн амь үрэгдэж, бусад хүмүүс шархадсан гэж Ростов мужийн захирагч Юрий Слюсарь мэдэгджээ.

Довтолгооны улмаас цахилгааны дэд станцын ерөнхий инженер амь үрэгджээ. Мөн дөрвөн хүн бэртжээ. Хурдны зам дээр болон шатахуун түгээх станцад байсан тэдний машинууд дээр “нисгэгчгүй онгоцны хэлтэрхий” унаж, гурван эрэгтэй, нэг эмэгтэй шархадсан гэж захирагч тодруулжээ.

Таганрогт төмөр замд үйлчилдэг цахилгааны дэд станц гэмтжээ. Шубин хороололд бас нэг дэд станц гэмтсэн байна. Мөн Неклиновский дүүрэгт төмөр зам дээгүүр гарсан гүүрний орчимд Р-280 хурдны замын нэг хэсэг гэмтсэн гэж Слюсарь нэмж хэлэв. Таганрог-Пассажирский өртөөнөөс Михайловка өртөө хүртэлх галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Үүнээс гадна Украины зэвсэгт хүчин Татарстаны Нижнекамск хот руу нисгэгчгүй онгоцоор довтолсон гэж хотын дарга Радмир Беляев мэдэгдсэн. Беляевын хэлснээр, үйлдвэрийн бүсийн байгууламжууд болон олон айлын орон сууцны барилга гэмтэж, хохирогч гарсан байна. Гэхдээ хэдэн хүн хохирсныг тэрбээр дурдаагүй.

“Нижнекамскнефтехим” үйлдвэр цохилтод өртсөн гэж Украины хяналтын сувгууд мэдээлж байна. Уг үйлдвэр нь дэлхийн хамгийн том синтетик каучук үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд “Сибур” компанийн Ижил мөрний кластерын гол үйлдвэр юм.

Агаарын довтолгооноос хамгаалах хүчин шөнийн турш Оросын 13 бүс нутаг болон Крымын хойгийн дээгүүр Украины 533 нисгэгчгүй онгоцыг таслан зогсоосон гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Бусад мэдээ