Унгарын цагдаа Виктор Орбаны дүүг баривчилсан гэж мэдээлэв
Экс Ерөнхий сайд Орбан дүүгийнх нь баривчилгааг шинэ засгийн газрын улс төрийн хэлмэгдүүлэлт гэж буруутгаж байна.

Унгарын цагдаа экс Ерөнхий сайд Виктор Орбаны дүү Арон Орбаныг хүн хууль бусаар хил давуулсан зэрэг хэрэгт сэжиглэн даваа гарагт баривчилсан тухай мэдээллийг Ерөнхий сайд Петер Мадьяр түгээснийг Аль Жазира телевиз мэдээлжээ.
Энэ мэдээг анх Мадьярын ах дүү Мартоны эзэмшдэг Контролл сайт мэдээлсэн юм. Цагдаа Арон Орбаны бизнесийн хамтрагчдад нэгжлэг хийсэн ч түүнийг баривчлагдсан хүмүүсийн дунд байгаа эсэхийг баталгаажуулаагүй байна.
Эрх баригчид хүн хууль бусаар хил давуулсан хэрэгт сэжиглэгдсэн дөрвөн хүнийг саатуулснаа мэдэгджээ.
«Жинхэнэ бай нь би. Дүүг минь зөвхөн надад хүрэх хэрэгсэл болгож байна» гэж Виктор Орбан олон нийтийн сүлжээнд бичсэн байна.
Өнгөрсөн онд Телекс сайтын сурвалжлагаар Арон Орбан болон түүний бизнесийн хамтрагчдыг гадаадын зочин ажилчдад виз олгох схемтэй холбосон байжээ.
Европын холбоог дэмжигч консерватив Мадьяр 4 дүгээр сарын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Орбаны 16 жилийн засаглалыг зогсоосон бөгөөд өмнөх засгийн газрын авлигыг шалгахаа амласан юм.
