Узбекистанаас Киргизэд шилжсэн тосгоны оршин суугчид өмчийн бичиг баримтаа авчээ
Хилийн хэлэлцээрийн дагуу шилжсэн тосгонуудад ус хангамж, усжуулалт, сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөж байна.

Киргизийн Баткен мужийн Кара-Жантак тосгоны оршин суугчид хилийн хэлэлцээрийн дагуу Узбекистанаас шилжсэний дараа 295 байшингийн албан ёсны өмчийн бичиг баримтаа авсныг Таймс оф Сентрал Эйша сайт мэдээлжээ.
Өмнө нь Узбекистаны Фергана мужид харьяалагдаж байсан Кара-Жантакт 1200 орчим хүн амьдардаг. Хоёр орны хилийн гэрээ 2022 онд байгуулагдсаны дагуу тосгон 2024 онд Баткен мужийн Кадамжай хотын харьяанд шилжжээ.
Тосгонд 14 километр урт ус хангамжийн шугам барьж эхэлсэн бөгөөд төсөл 38 сая сомын өртөгтэй. 316 сая сомын усжуулалтын төсөл ч удахгүй хэрэгжиж, сургууль, цэцэрлэгт газар олгосон байна.
2026 оны 6 дугаар сард Фергана мужийн өөр хоёр тосгон Киргизэд шилжсэн бөгөөд тэнд голдуу киргиз үндэстэн 2500 орчим хүн амьдардаг. Хариуд нь Киргиз хилийн дагуух ижил хэмжээний газрыг Узбекистанд шилжүүлжээ.
Баткен мужид мөн Тажикистантай газар солилцсоны дагуу шилжсэн 213 байшингаас амьдрах боломжтой 170-ыг хуваарилахаар бэлтгэж байна. Энэ солилцоо 2025 оны 3 дугаар сард байгуулсан хилийн гэрээний дагуу хийгджээ.
Байшингуудыг 2021, 2022 онд Киргиз-Тажикийн хил дээр болсон тулалдааны үеэр гэр орноо алдсан иргэдэд олгох юм.



