Дэлхий

Узбекистанд төрийн хөнгөлөлт эдэлдэг томоохон төслүүд дотоодын цахилгаан тоног төхөөрөмж ашиглах үүрэг хүлээнэ

Төрийн худалдан авалтад зөвхөн хамгийн хямд үнээр бус, ашиглалтын бүх хугацааны зардлаар нь нийлүүлэгч сонгох юм.

Газета.uzGazeta1 мин унших

Зураг: Газета.uz

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 11 дүгээр сарын 9-нд цахилгаан техникийн салбарын төлөөлөгчид, бизнес эрхлэгчидтэй уулзахдаа дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний эрэлтийг дэмжих арга хэмжээг өргөжүүлэхээ мэдэгдсэн гэж Газета.уз сайт мэдээлжээ.

Одоогоор эрчим хүчний салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдэд дотоодын бүтээгдэхүүний хувь дор хаяж 25 хувь, кабелийн бүтээгдэхүүнийх 70 хувь байх шаардлагатай байдаг.

Цаашид энэ шаардлагыг татварын болон бусад хөнгөлөлт эдэлдэг, эсвэл төрөөс хямд нөөц авдаг, 10 сая доллараас дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдэд ч мөрдүүлэх аж.

Узбекистан жил бүр төрийн худалдан авалтаар 10 их наяд сумын цахилгаан техникийн бүтээгдэхүүн авдаг. 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс төрийн худалдан авалтын гурван жилийн төлөвлөгөөг урьдчилан нийтэлж эхэлнэ.

Нийлүүлэгчийг зөвхөн хамгийн бага үнээр сонгох практикийг ч өөрчилж, цахилгаан, засвар, үйлчилгээний зардлыг тооцох юм.

Уулзалт дээр хийсэн туршилтын худалдан авалтаар импортын трансформатор дотоодынхоос 400 мянган сумаар хямд байсан ч 10 хувиар илүү цахилгаан зарцуулж, ашиглалтын хугацаандаа засварын зардал нь дөрөв дахин өндөр гарсан байна.

Салбарын үйлдвэрлэл 2018 оны 4.7 их наяд сумаас 43.1 их наяд сум болж өссөн бөгөөд экспорт 1 тэрбум доллараас давж, Узбекистаны цахилгаан техникийн бүтээгдэхүүн 65 оронд нийлүүлэгдэж байна.

Бусад мэдээ