Японы Ерөнхий сайд Такаичи НҮБ-ын уур амьсгалын бага хуралд оролцохгүй

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи энэ долоо хоногт Туркт болох НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлын дээд түвшний уулзалтад цагийн хуваарь зэрэг шалтгаанаар оролцохгүй гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Туркийн баруун өмнөд хэсгийн Анталья хотод даваа гарагаас 11 дүгээр сарын 20 хүртэл болох КОП31 бага хурлын дээд түвшний хэлэлцээрт Японы удирдагч гурав дахь жилдээ оролцохгүй нь.
Засгийн газрын Тамгын газрын дарга Минору Кихара өнгөрсөн долоо хоногт Токиод хийсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр Байгаль орчны сайд Хироёши Сасагава Японыг төлөөлөн сайд нарын уулзалтад оролцож, илтгэл тавина гэж мэдэгдсэн байна.
Такаичи оролцохгүй байгаа нь Японы байр суурьт нөлөөлөх эсэхийг асуухад Кихара Сасагава оролцох тул уур амьсгалын дипломат харилцаанд Японы байр суурь сулрах вий гэж санаа зовох шалтгаан байхгүй гэж засгийн газар үзэж байгаагаа хариулжээ.
Дэлхийн удирдагчдын хоёр өдрийн уулзалт пүрэв гараг хүртэл үргэлжилнэ.



