Улс төр

Европын комисс эдийн засгийн хориг арга хэмжээний нэгдсэн алба байгуулахаа зарлажээ

ЕХ Оросын эсрэг 22 дахь багц хориг арга хэмжээг боловсруулж байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Европын комисс хориг арга хэмжээний хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Оросыг шахах зорилгоор комиссын бүтцэд хориг арга хэмжээний шинэ алба байгуулахаа зарласныг комиссын хэвлэлийн төлөөлөгч Шивон Макгарриг иш татан Интерфакс агентлаг мэдээлжээ.

Түүний хэлснээр шинэ алба бодлого боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх, хориг арга хэмжээнээс зайлсхийх оролдлоготой тэмцэх хүртэл эдийн засгийн хориг арга хэмжээний бүх үе шатны ажлыг нэгтгэх юм.

Албаны зорилго нь ЕХ-ны гишүүн орнуудыг удирдамж, мэдээлэл солилцох механизм, эдийн засаг, техникийн дүн шинжилгээгээр шуурхай хангах явдал юм.

Макгарригийн хэлснээр 11 дүгээр сарын 5-нд ЕХ-ны гишүүн орнууд болон Их долоогийн бүлгийн орнуудын хориг арга хэмжээ хариуцсан зохицуулагчдын өндөр түвшний уулзалт болжээ. ЕХ дөрвөн жилийн хугацаанд 21 багц хориг арга хэмжээ баталсан байна.

Ийм алба байгуулах асуудлыг Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен 9 дүгээр сард хөндөж байжээ.

Бусад мэдээ