Дэлхий

Эр хүний улс хөдөлгөөнийг үүсгэгч Европын нислэгт хийсэн бөмбөгийн худал дуудлагад холбоогүй гэжээ

Италийн Анса агентлагийн мэдээлснээр худал дуудлагыг энэ хөдөлгөөний нэрийн өмнөөс илгээсэн байна.

Медуза1 мин унших

Зураг: Медуза

Оросын Эр хүний улс хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Владислав Поздняков Европын нислэгүүдэд бөмбөг байгаа гэсэн худал мэдээлэлд холбоогүй гэж өөрийн сувагтаа мэдэгдсэнийг Медуза сайт мэдээлжээ.

Тэрбээр 2019 оноос хойш тус хөдөлгөөнтэй холбоогүй бөгөөд 2021 оноос хойш ийм хөдөлгөөн байхгүй гэжээ. Түүний хэлснээр өнөөдөр Европын холбооны орнуудад энэ брэндийн нэрээр өдөөн хатгалга хийж буй хүмүүс өөрсдийн ашиг сонирхлын төлөө харийн тугийг ашиглаж байна.

Сүүлийн өдрүүдэд Европын нислэгүүдэд бөмбөгтэй гэх худал дуудлагын давалгаа өрнөж, 11 дүгээр сарын 3-нд дор хаяж долоо, 11 дүгээр сарын 5-нд дор хаяж 12 онгоцонд ийм мэдээлэл ирсэн байна.

Европын орнуудын эрх баригчид худал дуудлагад хэн холбогдсон гэж үзэж байгаагаа хараахан зарлаагүй байна.

Бусад мэдээ