Эдийн засаг

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудын инфляци 9 дүгээр сард 4.5 хувь болж хурдасчээ

Гишүүн орнуудад эрчим хүч нэг жилийн дотор 17.4 хувиар үнэтэй болжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын хэрэглээний үнэ 9 дүгээр сард жилийн түвшинд 4.5 хувиар өсч, 8 дугаар сарын 4.3 хувиас хурдассаныг Интерфакс агентлаг мэдээлжээ.

Инфляци 31 оронд хурдасч, дөрвөн оронд саарсан бол хоёр оронд бараг өөрчлөгдөөгүй бөгөөд Их долоогийн бүлгийн Канадаас бусад бүх оронд хурдассан байна.

Эрчим хүчний үнэ 9 дүгээр сард жилийн түвшинд 17.4 хувиар өссөн нь өмнөх сарын 13.6 хувиас их юм. Хүнсний үнэ 2.6 хувиар өсч, 8 дугаар сарын 2.8 хувиас саарчээ.

Хүнс, эрчим хүчийг тооцохгүй суурь инфляци 3.7 хувь болж, өмнөх сарын 3.6 хувиас бага зэрэг өсчээ. Их хорины бүлгийн орнуудын инфляци 4.1-ээс 4.3 хувь, Их долоогийн бүлгийнх 3.1-ээс 3.5 хувь болж хурдассан байна.

1961 онд байгуулагдсан тус байгууллага 38 гишүүн улстай.

Бусад мэдээ