Орост мэргэжлийн бус хөрөнгө оруулагчид биткойн, эфириум, тетер худалдан авах боломжтой болно
Хөрөнгө оруулагчид гүйлгээ хийхээс өмнө тест өгч, эрсдэлтэй танилцах ёстой.

Оросын Хууль зүйн яам биржид олон нийтийн арилжаанд гаргах, мэргэжлийн бус хөрөнгө оруулагчид худалдан авах боломжтой криптовалютын жагсаалтыг тогтоосон Төв банкны зааврыг бүртгэснийг Интерфакс агентлаг мэдээлжээ.
Мэргэжлийн бус хөрөнгө оруулагчид биткойн, эфириум, тетерийг нэг зуучлагчаар дамжуулан жилд 300 мянган рубль хүртэлх хэмжээгээр авах боломжтой бол мэргэжлийн хөрөнгө оруулагчид ямар ч криптовалютыг хязгааргүй худалдан авч болно.
Заавар 11 дүгээр сарын 17-нөөс хүчин төгөлдөр болох бөгөөд тэр цагаас эхлэн биржүүд эдгээр хөрөнгийг арилжаанд гаргах эрхтэй болох юм.
Москвагийн хөрөнгийн бирж 12 дугаар сарын 1-нээс криптовалютын арилжаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Орост 9 дүгээр сарын 1-нээс дижитал валют, дижитал эрхийн тухай хууль хүчин төгөлдөр болж, криптовалютын эргэлтийг цогцоор зохицуулж эхэлсэн. Одоогоор дижитал хадгаламжийн бүртгэлд есөн, криптовалют солилцооны газрын бүртгэлд 25 оролцогч бий.

