Дэлхий

Оросын тэрбумтан Александр Машрабов Казахстаны иргэншил авчээ

Казахстаны хууль давхар иргэншлийг зөвшөөрдөггүй тул тэрбээр Оросын иргэншлээсээ татгалзах өргөдөл гаргажээ.

Медуза1 мин унших

Зураг: Медуза

Америкийн хиймэл оюуны Хиггсфилд стартапыг үүсгэн байгуулагчдын нэг Александр Машрабов Казахстаны иргэншил авсныг тус улсын Хиймэл оюун ухаан, дижитал хөгжлийн сайд Жаслан Мадиев мэдэгдсэнийг Медуза сайт мэдээлжээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев холбогдох зарлигт 10 дугаар сарын 30-нд гарын үсэг зурсан байна.

«Казахстанд нэг тэрбумтан нэмэгдлээ» гэж Мадиев бичжээ. Тэрбээр Хиггсфилдийн бүтээгдэхүүнийг 40 сая гаруй хэрэглэгч ашигладаг гэжээ.

Хиггсфилд бол хиймэл оюунаар видео контент үүсгэдэг стартап бөгөөд 2023 онд Машрабов, казах судлаач Ерзат Дулат нар үүсгэн байгуулжээ. Форбес сэтгүүлийн мэдээлснээр компанийн жилийн орлого 2026 оны 8 дугаар сард 700 сая долларт хүрсэн нь өмнөх жилийн 20 сая доллараас олон дахин их юм.

Машрабов өмнө нь Москвагийн физик-техникийн хүрээлэнг төгсөж, Яндекс компанид ажиллаж байжээ. Түүний 2018 онд хамтран үүсгэн байгуулсан стартапыг хоёр жилийн дараа Америкийн Снэп компани 166 сая доллараар худалдан авсан юм.

Бусад мэдээ