Финлянд Оросын төрийн хөрөнгийг хураах ажиллагааг түр зогсоожээ
Хураалтыг Украины Нафтогаз холдингийн нэхэмжлэлээр хийж байжээ.

Финляндын хууль сахиулах байгууллагууд Оросын төрийн хөрөнгийг хураах ажиллагааг түр зогсоосныг Хельсингин Саномат сонинг иш татан Интерфакс агентлаг мэдээлжээ.
Сонины мэдээлснээр Хельсинкийн давж заалдах шүүх гомдлын талаар шийдвэр гаргах хүртэл шинэ хураалт хийхгүй байна.
Хельсинкийн давж заалдах шүүхийн энэ шийдвэр анхан шатны арбитрын шүүх бүх хөрөнгийн асуудлаар харьяалалгүй байсан гэж үзсэн Гаагийн давж заалдах шүүхийн 9 дүгээр сарын шийдвэрт үндэслэжээ.
Хельсинкийн дүүргийн шүүх 2024 оны 8 дугаар сард Украины төрийн өмчит Нафтогаз холдинг болон түүний охин компаниудын нэхэмжлэлээр Оросын төрийн дөрвөн тэрбум гаруй долларын хөрөнгийг хураахаар шийдвэрлэсэн юм. 2024 оны 10 дугаар сар гэхэд 40 сая гаруй еврогийн үл хөдлөх хөрөнгө хураагдсан байжээ.


