Дэлхийн үр тарианы үнэ 10 дугаар сард 4.5 хувиар буурчээ
Элсэн чихрийн үнэ 2024 оны 12 дугаар сараас хойших дээд түвшинд хүрчээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээллээр дэлхийн үр тарианы үнэ 2026 оны 10 дугаар сард өмнөх сараас 4.5 хувиар буурч, үнийн индекс 116.8 пункт болсныг Ведомости сонин мэдээлжээ.
Улаан буудай, эрдэнэ шишийн үнэ буурсан нь хүнсний үнэ ерөнхийдөө хямдрахад нөлөөлж, хүнсний үнийн индекс сард 1.2 хувиар буурч 133.9 пункт болжээ. Улаан буудайн үнэ дэлхийн эрэлт сулрах, ялангуяа Аргентинд ургацын таамаг сайжирсны улмаас таван сарын дараа анх удаа буурсан байна.
Харин зарим экспортлогч оронд хураалт хойшлогдож, цаг агаар тааламжгүй байсны улмаас будааны үнэ 1.6 хувиар өсчээ.
Хүнсний үнийн индекс 2025 оны 10 дугаар сараас 5.9 хувиар өндөр ч 2022 оны 3 дугаар сарын түүхэн дээд түвшнээс 16.4 хувиар доогуур байна. Мах, сүүн бүтээгдэхүүний үнэ ч буурч, махны индекс 1.2 хувиар, сүүн бүтээгдэхүүнийх 1.1 хувиар буурчээ.
Элсэн чихрийн үнийн индекс 6.6 хувиар өсч 121.3 пункт болжээ. Энэ нь Бразилд бороо орж чихрийн нишингийн хураалт, боловсруулалт тасалдсан, Энэтхэг, ЕХ, Тайландад 2026-2027 оны улиралд үйлдвэрлэл буурах вий гэсэн болгоомжлолтой холбоотой юм.


