Дэлхий

Урал нуруунд ховор тохиолддог аянгатай цасан шуурга болж, байшингийн дээвэр хуулж, цахилгаан тасалжээ

Хүйтэн фронт агаарын температурыг тэгээс доош буулгажээ.

The Moscow Times1 мин унших

Зураг: The Moscow Times

Оросын Урал нурууны бүс нутагт Баасан гарагийн өглөө хүчтэй аянгатай өвлийн шуурга болж, байшингийн дээвэр хуулж, хэд хэдэн бүс нутагт цахилгаан тасалсныг Москоу Таймс сонин мэдээлжээ.

Свердловск мужийн цаг уурын алба Екатеринбург хотод өглөөний 10 цагт хүчтэй салхи, их цас, аянга ажиглагдсан гэж мэдэгджээ. Цаг уурчдын хэлснээр нам даралтын систем Урал нуруугаар хүйтэн фронт дагуулж, бороо цас болж хувирчээ.

Онцгой байдлын яамны бүс нутгийн газрын мэдээлснээр 90 мянга орчим хүн амтай дор хаяж 12 хотод цахилгаан хэсэгчлэн тасарсан байна.

Мөстсөн замаас болж гарсан зам тээврийн ослоор нэг хүн нас барсан гэх мэдээлэл байгаа ч албаныхан хараахан баталгаажуулаагүй байна. Екатеринбургийн төв вокзал ч гэмтсэн бөгөөд хөрш Челябинск, Перм мужид ч их цас орж, цахилгаан тасарсан гэж Осторожно Новости сайт мэдээлжээ.

Нам даралтын систем Баасан гарагийн турш Урал нуруугаар хойш шилжиж, Свердловск мужийн хойд хэсэгт цасан шуурга дэгдээгээд амралтын өдрүүдэд сулрах төлөвтэй.

Бусад мэдээ