АНУ-д суугаа Оросын Элчин сайд Александр Дарчиев нас барсныг Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэв
Москва, Вашингтон харилцаагаа сэргээх гэж хичээж буй энэ үед Вашингтонд суугаа Оросын Элчин сайд гэнэт нас барсан гэж Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Александр Дарчиев 66 насандаа нас барсныг Оросын Гадаад хэргийн яам Лхагва гарагт мэдэгдсэн тухай Евроньюс мэдээлжээ.
Яам Икс сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Дарчиев “гэнэт таалал төгссөн” гэж бичсэн ч нас барсан шалтгааныг нь дэлгэрэнгүй дурдаагүй байна.
“Бид шилдэг дипломат, туршлагатай удирдагч, эелдэг хамт олон, зөвлөгчөө алдлаа” гэж яамны мэдэгдэлд дурджээ. Яам мөн Дарчиевын гэр бүл, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
Дарчиев Оросын Гадаад хэргийн яаманд хэд хэдэн албан тушаал хашсан бөгөөд Дональд Трамп сонгогдсоны дараахан буюу 2025 оны эхээр Анатолий Антоновыг орлон АНУ-д суух Элчин сайдаар томилогджээ.
Тэрбээр 2000-аад оны сүүлээр Вашингтон дахь Оросын Элчин сайдын яаманд ажиллаж байжээ. 2014 оноос 2021 он хүртэл зургаан жил Канадад суугаа Элчин сайдаар ажилласан байна.
Владимир Путины томилсон туршлагатай дипломат Дарчиев барууныг удаа дараа буруушаадгаараа алдартай байв.
Орос 2022 онд Украин руу түрэмгийлснээс хойш муудсан харилцаагаа Москва, Вашингтон хоёр сэргээхийг хичээж байгаа билээ. Дарчиев тухайн үед Украин руу түрэмгийлснийг зайлшгүй шаардлагатай арга хэмжээ гэж үзэж байжээ.
Энэ үйл явдлыг бусад эх сурвалж хэрхэн мэдээлсэн
The Moscow Times, англи хэлнээс
Оросоос АНУ-д суугаа элчин сайд Александр Дарчиев 66 насандаа таалал төгсчээJapan Today, англи хэлнээс
Moscow's ambassador to U.S. dies at 66, Russian Foreign Ministry says



