Францын хэт зүүний Меланшоны нам НАТО-гоос гарахыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ
Хөтөлбөрт Франц сансрын хөлөгтэй болох ёстой гэж ч тусгажээ.

Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэт зүүний Жан-Люк Меланшоны нам Баасан гарагт нийтэлсэн албан ёсны мөрийн хөтөлбөртөө НАТО-гоос гарч, батлан хамгаалахын компаниудыг үндэсний болгохыг тусгасныг Политико Юроп сайт мэдээлжээ.
«НАТО-гийн нэгдсэн командлалаас нэн даруй, дараа нь байгууллагаас үе шаттайгаар гарна» гэж 222 хуудастай хөтөлбөрт дурджээ. Хөтөлбөрт ДНБ-ий 5 хувийг батлан хамгаалахад зарцуулах АНУ-ын шаардлагыг няцаахыг мөн тусгажээ.
Гэвч Меланшоны удирдлага дор Франц ЕХ-ны гэрээний дагуу Европын холбооны орнуудад тусламж үзүүлсээр байх юм.
Олон санал асуулгаар Меланшон хоёрдугаар байрт орж, НАТО-гийн нэгдсэн командлалаас гарахаа мөн амласан хэт барууны удирдагч Марин Ле Пентэй хоёрдугаар шатанд өрсөлдөж магадгүй байна. Тус нам Украинд тусламж үзүүлэхээ зогсооно гэж тодорхой дурдаагүй ч дипломат шийдэл хэрэгтэйг онцолжээ.
Нам мөн АрианГрупп зэрэг батлан хамгаалахын томоохон компаниудыг үндэсний болгож, Тулуз дахь НАТО-гийн сансрын төвийг хаахыг санал болгожээ. Батлан хамгаалахын илүү нарийвчилсан хөтөлбөрийг хожим нийтлэх юм.



