Гамбийн эргийн ойролцоо галд автсан завинаас 101 цагаачийг аварчээ
Аврагдсан цагаачдын дийлэнх нь Сенегалын иргэд байжээ.

Гамбийн эрх баригчид бямба гарагт Сика, Албреда орчмын эргийн ойролцоо галд автсан завинаас 101 цагаачийг аварсан гэж Си Жи Ти Эн телевиз мэдээлжээ.
Аврах ажиллагаанд цагаачлалын албан хаагчид, Гамбийн Улаан загалмайн нийгэмлэг, гал унтраах, аврах алба болон тэнгисийн цэргийнхэн оролцсон байна.
Гамбийн Цагаачлалын газрын мэдээлснээр аврагдсан хүмүүсийн 72 нь Сенегалын, 27 нь Гамбийн, хоёр нь Гвинейн иргэн аж. Бүгд эрэгтэй бөгөөд тав нь насанд хүрээгүй хүүхэд юм.
Мэдэгдэл гарах үед аврагдсан хүмүүсийн 14 нь Эссаугийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан бол хоёр нь Албредагийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж аваад гарч, мөрдөн байцаагчдад туслан ажиллаж байв.
Гал гарсан шалтгааныг мэдэгдэлд дурдаагүй байна.

