Дэлхий

Их булангийн бүс 2030 он гэхэд 100 сая киловатт нарны эрчим хүч авна

Гуандун, Хонконг, Макаогийн цахилгааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ байгууллага байгуулагджээ.

ECNS1 мин унших

Зураг: ECNS

Гуандун-Хонконг-Макаогийн Их булангийн бүс 2030 он гэхэд 35 сая киловатт далайн салхины, 100 сая киловатт нарны эрчим хүч, бусад бүсээс Гуандуны сүлжээнд дамжуулах 63 сая киловатт цэвэр цахилгаан авах төлөвтэй байгааг И Си Эн Эс сайт мэдээлжээ.

Эдгээр тоог баасангаас ням гараг хүртэл Гуанжоу хотод болсон 2026 оны Дэлхийн булангийн бүсийн эдийн засгийн форумын үеэр зарласан байна.

Эрчим хүчний шилжилтийн асуудлаарх зэрэгцээ хуралдаанаар Их булангийн бүсийн цахилгаан хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдаж, Гуандун, Хонконг, Макаогийн хооронд цахилгааны салбарт хамтран ажиллахыг уриалжээ.

Гуанжоу, Дунгуанд хэрэгжүүлсэн тогтмол гүйдлийн хоёр төсөл болон бүсийн 500 киловольтын гадна цагираг сүлжээ Гуандуны зүүн, баруун хэсгийн хоорондын цахилгаан солилцох хүчин чадлыг 150 хувиар нэмэгдүүлсэн юм.

Өмнөд Хятадын тэнгис дэх далайн салхин цахилгаан станцуудыг Их булангийн бүстэй холбох тогтмол гүйдлийн дамжуулах шугамыг одоо туршиж байна.

Бусад мэдээ