Хөгжлийн бэрхшээлтэй ажилчдаа мөлжсөн давсны талбайн эзэнд 4 жил 6 сарын хорих ял оноожээ
Хохирогчид 5 жилийн турш өдөрт дунджаар 17 цаг ажилласан ч ойролцоогоор 300 сая воны цалингаа аваагүй байжээ.

Өмнөд Солонгосын шүүх хөгжлийн бэрхшээлтэй ажилчдаа хүчирхийлж, мөлжсөн давсны талбайн эзэнд Лхагва гарагт 4 жил 6 сарын хорих ял оноожээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлэв.
Гуанжу дүүргийн шүүх нэрийг нь нууцалсан 61 настай эрийг залилантай адилтгах гэмт хэрэг, хүндрүүлэх нөхцөлтэйгөөр хууль бусаар хорьсон хэргээр гэм буруутайд тооцож, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчилдэг байгууллагад 5 жил ажиллахыг хориглосон байна.
Тэрбээр Сөүлээс өмнө зүгт 325 км зайтай Ёнгван дахь давсны талбайдаа энэ оны 6 дугаар сар хүртэл 5 жилийн турш өдөрт дунджаар 17 цаг ажилласан 3 ажилчны ойролцоогоор 300 сая воны (225,000 ам.доллар) цалинг олгоогүй гэж буруутгагджээ. 50, 60-аад насны эрэгтэй хохирогчид оюуны болон харааны бэрхшээлтэй бөгөөд байнга хүчирхийлэлд өртдөг байсан ч өөрсдийгөө хамгаалах чадвар хязгаарлагдмал тул эзнээсээ хамааралтай хэвээр байжээ гэнэ.
Шүүх эзний гэмт хэрэгт оролцсон давсны талбайн хоёр ажилтны нэгд 10 сарын хорих ял, нөгөөд нь 10 сарын тэнсэн харгалзах ял оноосон юм.
Энэ үйл явдлыг бусад эх сурвалж хэрхэн мэдээлсэн
The Korea Times, англи хэлнээс
Salt farm owner gets prison term for abusing employees with disabilities



