Дэлхий

Хятад 150 гаруй оронтой Бүс ба зам санаачилгын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулжээ

Хятад-Европын ачааны галт тэрэг Европын 26 орны 237 хотод хүрч, 140,000 гаруй удаа зорчжээ.

ECNS1 мин унших

Хятад 150 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагатай Бүс ба зам санаачилгыг хамтран хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсныг өндөр албан тушаалтан Лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.

Хамтын ажиллагааны түншүүд дэлхийн орнууд, томоохон олон улсын байгууллагуудын дөрөвний гурвыг хамарч байгааг Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны Бүс нутгийн нээлттэй байдлын газрын дарга Лян Линчун хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Хятад-Европын ачааны галт тэрэг Ази, Европын хооронд хуурай замын шинэ зам нээж, өнөөг хүртэл 140,000 гаруй удаа зорчиж, 560 тэрбум гаруй юанийн (78.7 тэрбум орчим ам.доллар) ачаа тээвэрлэжээ. Одоо энэ үйлчилгээ Европын 26 орны 237 хотод хүрдэг байна.

Ляны хэлснээр, Каспийн тэнгисийг дайрсан олон улсын тээврийн чиглэлийн галт тэрэг өдөр бүр явж байгаа бөгөөд хойд, төв, өмнөд коридорууд ерөнхийдөө аюулгүй, тогтвортой ажиллаж байна.

Бусад мэдээ