Хятад, АНУ-ын панда хамтын ажиллагаа нөхөрлөлийг бэхжүүлж байна гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэв
Бээжин пандагуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад олон улсын стандартыг чанд баримталсныг онцолжээ.
Аварга панда Пинпин, Фу Шуан нар Атлантагийн амьтны хүрээлэнд олны өмнө гарч, Хятад, Америкийн ард түмний нөхөрлөлийг бэхжүүлж байгаад Хятад баяртай байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь мэдэгджээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.
Го Мягмар гарагт ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр амьтны хүрээлэнгийн шинэ панда төгөл нээгдсэн талаар асуухад ийн хариулжээ. Түүний хэлснээр, аварга панда бол Хятадын үндэсний баялаг, нөхөрлөлийн элч юм.
Пандагуудын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, шинэ орчинд дасан зохицоход нь олон улсын хамгааллын стандартын дагуу нарийн бэлтгэл хийсэн байна.
Шинэ хамтын ажиллагаа ховордсон амьтныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах, хоёр орны ард түмний нөхөрлөлд тустай гэж Хятад үзэж байгаа юм.
Хоёр панда 9 дүгээр сарын 27-нд Атлантад хүрэлцэн ирсэн юм.