Дэлхий

Хятад Бүс ба зам санаачилгын 25 оронтой 19 чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулжээ

Хятад болон түнш орнуудын хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 92 хөрөнгө оруулалтын гэрээ бий.

ECNS1 мин унших

Хятад Бүс ба зам санаачилгад оролцож буй 25 оронтой 19 чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсныг Худалдааны яамны албан тушаалтан Лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.

Сун Лихун Бээжинд Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос 15 дахь таван жилийн төлөвлөгөөний (2026-2030) хугацааны Бүс ба замын хамтын ажиллагааны талаар зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр ийн хэлжээ. Түүний хэлснээр, Хятад түнш орнуудтайгаа олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлийг дэмжих юм.

Хятад дипломат харилцаатай Африкийн орнуудтай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, Хятад-АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбар, Гүржтэй байгуулсан хэлэлцээрийг шинэчлэх протоколыг хүчин төгөлдөр болгохыг түргэтгэх юм. Мөн Төв Ази, Номхон далайн түнш орнуудтай хэлэлцээгээ хурдасгаж, Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийг өргөжүүлэхийг эрмэлзэж байна.

Хятад мөн дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг шинэ салбарт түншүүдтэйгээ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх юм.

Сун Лихуны хэлснээр, Хятад болон түнш орнууд хүчин төгөлдөр 92 хөрөнгө оруулалтын хоёр талын гэрээ байгуулсан бөгөөд Хятад шинэ гэрээ хэлэлцэж, одоо байгаа гэрээгээ шинэчилсээр байх юм.

Бусад мэдээ