Дэлхий

Хятадын хотын төмөр замаар 10 дугаар сард 2.94 тэрбум удаа зорчжээ

Метро, хөнгөн төмөр зам нийт зорчилтын дийлэнхийг буюу 2.82 тэрбумыг эзэлжээ.

ECNS1 мин унших

Зураг: ECNS

Хятадын хотын төмөр замын системээр 10 дугаар сард 2.94 тэрбум удаа зорчиж, өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөнийг Тээврийн яам Мягмар гарагт мэдэгджээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.

Яамны сар тутмын тайланд дурдсанаар, 54 хот нийт 11,992.5 км урттай 350 шугам ажиллуулж байна. Сарын турш 3.94 сая галт тэрэг явж, буудлуудаар 1.75 тэрбум зорчигч орсон бөгөөд өдрийн дундаж зорчигчийн тоо 9 дүгээр сарынхаас 753,000-аар буюу 0.8 хувиар нэмэгджээ.

Үүнээс 43 хотын метро, хөнгөн төмөр зам 288 шугамаар, 10,402.9 км-т 2.82 тэрбум зорчигч тээжээ. 18 хотын моно төмөр зам, соронзон дэр, хотын захын төмөр замаар 95.18 сая, 19 хотын трамвай, автомат удирдлагатай тээврээр 11.78 сая удаа зорчсон байна.

10 дугаар сард тус улсын хотын төмөр замын сүлжээ 27.5 км-ээр уртассан бөгөөд Хубэй мужийн Ухань хотод 12 дугаар шугамын 2 шинэ хэсэг ашиглалтад орсон юм.

Бусад мэдээ