Шэньжэнь хот нүүдлийн шувуудыг хамгаалах арга хэмжээгээ чангатгажээ
Шинэ журмаар шувуудын төлөө шөнийн гэрлээ унтраах хотын туршлагыг хуульчилжээ.
Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотын Футянь мангро ойн байгалийн нөөц газарт ус намгийн олон төрлийн нүүдлийн шувуу амарч, хооллохоор олноороо иржээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.
Зүүн Ази-Австралийн нүүдлийн замд орших энэ эргийн намгархаг газар нь хоол хүнс элбэг, аюулгүй орчинтой тул нүүдлийн шувуудын чухал завсарлах, өвөлжих газар юм.
11 дүгээр сарын 5-нд хүчин төгөлдөр болсон шинэ журмаар мангро ой, шувуудын амьдрах орчны эргэн тойрон дахь шөнийн гэрэлтүүлгийг илүү сайн зохицуулахыг шаарджээ.
Хот 1990-ээд онд Бинхай өргөн чөлөөг мангро ойн гол хэсгээс холдуулж, 2002 онд шувууд хамгаалах дуу чимээний хаалт барьсан юм. Энэ онд нөөц газрын эргэн тойрныг гэрлийн хяналтын нэгдүгээр зэрэглэлийн бүс болгож, гудамжны гэрлийг хуваарийн дагуу бүдгэрүүлдэг эсвэл унтраадаг шаргал дулаан гэрлээр сольсон байна.