Дэлхий

Өмнөд Солонгосын намууд дижитал хөрөнгийн татварыг 2029 онд нэвтрүүлэхээр урьдчилан тохиролцжээ

Засгийн газар дижитал хөрөнгийн татварыг 2 жилээр хойшлуулахыг санал болгоод байгаа юм.

The Korea Times1 мин унших

Зураг: The Korea Times

Өмнөд Солонгосын эрх баригч болон сөрөг хүчний намууд дижитал хөрөнгийн татварыг 2029 онд нэвтрүүлэхээр урьдчилан тохиролцсоныг эрх баригч намын хууль тогтоогч Лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай Корея Таймс сонин мэдээлэв.

Эрх баригч Ардчилсан намын гишүүн О Ги Хён Үндэсний ассамблейн Санхүү, эдийн засгийн хорооны дэд хороо дижитал хөрөнгийн татварыг хойшлуулах талаар зөвшилцөлд хүрсэн гэж сэтгүүлчдэд хэлжээ. Дэд хороонд сөрөг хүчний Ардын хүчний намын гишүүд ч багтдаг юм.

О Ги Хёны хэлснээр, дэд хороо засгийн газрын төлөвлөгөөний журмын асуудлыг хэлэлцсэн бөгөөд холбогдох хуулийн төсөл батлагдаж болох юм.

Сангийн сайд Ли Хён Ил өнгөрсөн долоо хоногт засгийн газар дижитал хөрөнгийн төлөвлөсөн татварыг 2027 оноос 2029 он хүртэл хойшлуулахыг зорьж байгаагаа мэдэгдсэн юм.

Бусад мэдээ