Орос улс хэвтэн эмчлүүлэх зардлын нормативыг нэмэгдүүлжээ
Үнэ төлбөргүй эмнэлгийн тусламжийн төрийн баталгааны хөтөлбөрийн төсөлд эмнэлгийн үйлчилгээ бүрийн зардлын нормативыг шинэчилжээ.

Оросын эмнэлэгт хоногийн турш хэвтэн эмчлүүлэх нэг тохиолдлын төсвийн зардлын дундаж норматив 2027 онд бараг 141 мянган рубль болно гэж РИА Новости агентлаг мэдээлэв. Энэ тухай 2027 он болон 2028, 2029 оны төлөвлөлтийн хугацаанд иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлэх төрийн баталгааны хөтөлбөрийн төслийн тайлбар бичигт дурджээ.
Баримт бичигт дурдсанаар 2027 онд хоногийн турш хэвтэн эмчлүүлэх 1 тохиолдлын норматив 140,962.39 рубль болж нэмэгдэх юм.
Өвчний улмаас эмнэлэгт нэг удаа хандахад 2,293.91 рубль, өдрийн эмнэлэгт нэг удаа эмчлүүлэхэд 22,859.99 рубль, урьдчилан сэргийлэх үзлэгт нэг удаа хамрагдахад 731.60 рубль зарцуулахаар тооцжээ.
Эмнэлгийн нөхөн сэргээх эмчилгээгээр нэг удаа хэвтэхэд 149,092.12 рубль, нөхөн сэргээх цогц амбулаторийн үзлэгт 6,515.27 рубль зарцуулахаар төлөвлөсөн байна.



