Тайвань Хятадын телевизийн хөтлөгч асан Чэн Ваньжүнийг Тайланд руу буцаав
Хүмүүнлэгийн хамгаалалт хүссэн тэрбээр хүсэлтээ нотлох баримт гаргаж чадаагүй гэж Тайбэй үзжээ.

Тайванийн Цагаачлалын алба Хятадын төв телевизийн хөтлөгч асан Чэн Ваньжүнийг Лхагва гарагийн үүрээр Бангкок руу буцаасан гэж мэдэгджээ. Энэ тухай Эр Эф Ай радио мэдээлэв.
Чэн 11 дүгээр сарын 2-нд Тайландаас ирж, Бээжин рүү шилжиж нисэх ёстой байсан ч Таоюань нисэх буудалд үлдэж, видео нийтлэн тусламж хүссэн аж.
Тэрбээр 2019 онд албан хурал дээр хэлсэн үгнийхээ төлөө мэдээлэгдэж, 6 жил шоронд хоригдсон гэж ярьжээ. Цөллөгт гарсан түүнийг НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн Тайланд дахь газар хамгийн өндөр эрсдэлийн зэрэглэлд бүртгэсэн гэж тэрбээр хэлсэн байна.
Цагаачлалын алба түүнийг тодорхой баримт гаргаагүй, тусламжийн шаардлага хангаагүй, хүчинтэй бичиг баримтгүй гэж тайлбарласан юм.
Онгоцонд суулгах үед тэрбээр эрс эсэргүүцсэн тул нислэгийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсан гэж албаныхан нэмжээ.
Эх газрын хэргийн зөвлөл түүний хэлмэгдсэн тухай мэдээллийг гуравдагч этгээдээс баталгаажуулж чадаагүй гэж үзэж байна. Жил бүр ийм хэд хэдэн хэрэг гардаг тул засгийн газар хэрэг бүрийг шалгах журамтай аж.