Дэлхий

Танзани болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр байгаль орчны 49 төсөлд санхүүжилт олгожээ

Олон улсын санхүүжилт буурч байгаа ч Танзанийн засгийн газар орон нутгийн иргэдийн санаачилсан байгаль хамгаалах төслүүдэд оруулах хувь нэмрээ хадгалсаар байна.

CGTN1 мин унших

Зураг: CGTN

Танзани болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр орон нутгийн иргэдийн санаачилсан байгаль орчны 49 төсөлд хоёр сая доллар зарцуулахаар болсныг Си Жи Ти Эн телевиз мэдээлжээ. Эдгээр төсөл эх газрын Танзани болон Занзибарын 6 мянган хүнд үр өгөөжөө өгөх төлөвтэй.

Баасан гарагт Дар-эс-Саламд болсон тэтгэлэгт гэрээ байгуулах ёслол дээр Дэд ерөнхийлөгчийн тамгын газрын Төрийн нарийн бичгийн дарга Ричард Муюнги олон улсын санхүүжилт буурч байгаа ч засгийн газар хувь нэмрээ хадгалсан гэж хэлжээ.

Энэ шийдвэр нь орон нутгийн иргэд байгаль хамгаалах санаачилгаасаа үр шимийг үргэлжлүүлэн хүртэх нөхцөлийг хангах зорилготой аж.

Төслийн тогтвортой байдлын гол түлхүүр нь иргэдийн өмчлөх оролцоо гэж онцолсон Муюнги хөрөнгийг ил тод, хариуцлагатай, зориулалтын дагуу зарцуулахыг санхүүжилт авагчдад сануулав.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Танзани дахь суурин төлөөлөгч Шигэки Комацубарагийн хэлснээр 49 байгууллагыг 800 гаруй өргөдөл гаргагчаас шалгаруулсан байна. Тэд орон нутагтай нягт холбоотой, нутгийн мэдлэгийг байгаль хамгаалах бодит шийдэл болгох чадвартай тул сонгогджээ.

2028 он хүртэл хэрэгжих одоогийн улсын стратеги Серенгетийн экосистем, Додома зэрэг төв Танзани болон Занзибарын Жозанийн экосистемд тэргүүлэх ач холбогдол өгнө.

Нөөцийн 30 хувийг эдгээр бүсээс гадуурх төслүүдэд зориулжээ.

Бусад мэдээ