Нийгэм

Япон улс Жапан Тобакко компанийн хөрөнгийг шилжүүлсэнтэй холбогдуулан Оросын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлжээ

Жапан Тобакко дэлхийн тамхины аварга компаниудаас анх удаа Оросын хөрөнгөө түр удирдлагад алджээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Японы Гадаад хэргийн яам Баасан гарагт Жапан Тобакко Интернэшнл компанийн Оросын хөрөнгийг орон нутгийн компанийн түр удирдлагад шилжүүлсэнтэй холбогдуулан Японд суугаа Оросын элчин сайд Николай Ноздревт эсэргүүцэл илэрхийлснийг Кёдо агентлагийг иш татан Интерфакс агентлаг мэдээлжээ.

Яамны Европын асуудал эрхэлсэн газрын ерөнхий захирал Кимитакэ Накамура Путин зарлигт гарын үсэг зурсантай холбогдуулан элчин сайдад эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Компани зарлигийн талаар мэдэж байгаа бөгөөд нарийн ширийн зүйл, боломжит арга хэмжээ, группт үзүүлэх үр дагаврыг судалж байгаагаа мэдэгджээ.

Сангийн сайд Сацуки Катаяма Токиод хэвлэлийн бага хурал дээр засгийн газар нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, холбогдох яамд болон компанитай хамтран зохих хариу арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Путины 11 дүгээр сарын 5-ны зарлигаар Промышленные активы хувьцаат компани тус группийн Оросын дөрвөн компанийн хувьцааг удирдах эрх авсан байна.

Бусад мэдээ